
Баялаг мийт фүүдс ХХК
Бидний тухай

Компаний тухай
“Баялаг мийт фүүдс” ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оноос тасралтгүй 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Өдгөө эрүүл бэлчээрийн, гарал үүсэл тодорхой үхрийн борц болон үхрийн шулж ангилсан мах, дайвар зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд MNS 5023:2001 стандартад нийцүүлэн, МХЕГ-аас зөвшөөрөгдсөн сав баглаа боодолд савлан зах зээлд нийлүүлж байна.
Хоногт 0.5-1 тн мах шулж ангилах
Хоногт 50-100 кг Борц, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх
20-40 тонн хөргүүрийн зоорьтой
MNS 5023:2001 стандартын шаардлагад нийцсэн
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Бүтээгдэхүүн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэглэгчийн хэрэглээний хандлага, шаардлагад нийцүүлэн судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулж хэрэгжүүлнэ.
Үйлдвэрлэл технологи, чанарын төлөвлөгөө, хөтөлбөрийг хүнсний шимт чанар, хоол тэжээл судлалд чиглүүлж эрүүл мэндийг ххол хүнсээр дэмжин ажиллана.
Дотоод болон гадаад орчинд хүнсний баталгаат байдлын талаар бодит мэдээллийг түгээх ажлыг мэдээллийн бүхий л сувгийг ашиглан цаг алдалгүй хэрэгжүүлэх тогтолцоог байнга хангаж ажиллана.
Ажилтан бүр байгууллагын нэгэн хэсэг байж эрүүл, жаргалтай амьдралыг бие биедээ болон бусдад түгээж ажиллана.
Хүнсний сүлжээнд оролцогчидтой хүнсний аюулгүй байдлыг хангах мэдлэг мэдээллийг солилцон харилцан суралцаж , хамтдаа хөгжинө.
